Голомт сан нь шаардлага, шалгуурыг хангасан төсөл, хөтөлбөрүүдэд грант буюу буцалтгүй тусламж олгох замаар дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ хамтарсан санхүүжилт эрэлхийлэх замаар тухайн төсөл, хөтөлбөрийн үр нөлөөг өргөжүүлэхийг эрмэлзэх бөгөөд хүн-төвтэй, үр нөлөөг чухалчилсан, шинэлэг санал санаачилгуудад тэргүүлэх ач холбогдол өгдөг.




